# started 2014-09-02T08:16:59Z "Увс аймгийн сумын тухай үзэх бол Өмнөговь сум-ыг дарна уу.Өмнөговь (худам монголоор ᠡᠮᠦᠨᠡᠭᠣᠪᠢ – эмүнэгоби) — Монгол Улсын аймаг. 1931 онд байгуулагдсан."@mn . "Дорнод (худам монголоор ᠳᠣᠷᠤᠨᠠᠳᠤ – дорунаду) — Монгол Улсын аймаг."@mn . "Булган гэсэн үгээр энэ хуудсанд холбогдлоо. Адил нэрт бусад зүйлсийг Булган (салаа утга) хуудаснаас сонгоорой.Булган (худам монголоор Файл:Булган мб - хэвтээ.PNG - bulaɣan, булаган) — Монгол улсын аймаг. 1938 онд байгуулагдсан, 48,700 км² нутагтай."@mn . "Хануй гол (Монгол бичгээр:ᠬᠠᠨᠤᠢ ᠭᠣᠣᠯ) нь Хангайн гол нурууны Хан-Өндөр уулаас эх аваад зүүн хойшоо 421 км урсаад Сэлэнгийн баруун хэсэгт нийлдэг гол. Усаа цуглуулах талбай нь 14620 км квадрат. Хануй голын савд унтарсан галт уул олон бий. Дээд хэсэгийн хөндий нь ойтой. Гулдрал нь их тахиралдана. Түүний өргөн нь 110 м, гүн нь 2.2 м урсгалын хурд нь 0,5-3,5 м/с хүрнэ. Сайртай чулуурхаг ба хурмэн чулуун хавцалаар урсана. Усны дундаж урсан өнгөрөлт нь секундэд 15 шоо метр. Хануйд Сэлэнгийн савын загас бий. Хүнүй зэрэг хэд хэдэн голуудыг нийлүүлж авнэ. Хануй голын хөндийд Булган аймгийн Баян-Агт сумын нутагт хойд өргөрөгийн 49°10', зүүн уртрагийн 102°21'-ын солбилцолд гидрокарбонат, хлорид ,натри, кальцийн найрлагатай рашаан бий."@mn . "Ховд гэсэн үгээр энэ хуудсанд холбогдлоо. Адил нэрт бусад зүйлсийг Ховд (салаа утга) хуудаснаас сонгоорой.Ховд (ᠬᠣᠪᠳᠤ) нь Монгол улсын аймаг юм. Аймгийн төв нь Ховд хот. Ховд нь Улаанбаатараас 1,580 км-н зайд оршдог."@mn . "Тэрхийн цагаан нуураас эх авч 50орчим км урсаад Чулуут голын зүүн хэсэгт цутгадаг. Суман гол эгц хүрмэн чулуун хавцал (өргөн нь 30, өндөр нь 10 орчим м) үүсгэж дундуур нь урсана. Чулуут голоос дутахгүй их устай. Усны дундаж урсац нь 11,3м3/с байна. Суман гол жижиг хүрхрээ, боргио ихтэй. Тэрхийн цагаан нуурт цутгадаг Хойд Тэрхийн голыг Суман голын эх нь гэж үздэг. Сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлтийн улмаас хур тунадас эрс багасч, Тэрхийн цагаан нуурын усны түвшин доошлон, тэр хэрээр Суман голын усны урсац эрс багассан байна."@mn . "Чулуут гол нь Хангайн нурууны Гурван Ангархай уулын баруун хэсгийн араас эх авч Даваатын гол нэртэйгээр урсан хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн авч Чулуут гол болон 415 км урсаж Идэр голын баруун гарт очиж нийлнэ.Усаа цуглуулах талбай нь 10750 ам.дөр.км, усны уналт нь 2000 м, гулдралын өргөн нь 80 м, гүн нь 3 м, урсгалын хурд нь 2 м/с ,усны жилийн урсан өнгөрөлт нь 25 шоо м хүрнэ. Хөндий, гулдрал нь хад чулуу ихтэй учраас Чулуут гол гэдэг нэртэй болжээ. Чулуут гол нь Тээлийн голын (их замын гүрнээс доош) адгаас доош Ацатын горхины адаг хүртэл 100 орчим км газарт 60-60 орчим м гүн хүрмэн чулуун хавцал үүсгэж урсана. Энэ хүрмэн чулуу нь Хорго орчмын галт уулын дэлбэрэлтийн үед урсан ирсэн магмын бүтээгдхүүн юм. Чулуут голд Ихжаргалант гол, Хүрэмт гол, Туул гол, Ажирга гол, Хангал, Бумбат гол, Өлзийт гол, Мөрөн гол, Уужим гол, Даага гол, Ацат гол, Тээл гол, Суман гол зэрэг олон гол горхи цутгана. Чулуут голын савд хойд өргөрөгийн 47°49', зүүн уртрагийн 100°15'-ын солбицолд гидро-карбонат сульфат натрийн найрлагатай, үе мөч, мэдрэлийн өвчнийг анагаах чанартай халуун, бүлээн рашаан оршдог. Энэ голын савд Чулуут, Тариат, Жаргалант, Цэцэрлэг сумдын нутагт орших Чулуут голын хадны зургийг 1998 онд улсын хамгаалалтад авчээ."@mn . "Монгол үндэстний эрт эдүгээ цагийн хэл аялгуу, үсэг бичгийг хамтад нь Монгол хэл бичиг гэнэ. Түүнээс Монгол үндэстний эх хэлийг Монгол хэл (худам монголоор монггол хэлэ, тод монголоор монггол хэлэн) гэдэг. Хэл шинжээчид Монгол хэлийг төрөл гарлаар нь Түрэг, Тунгус зэрэг салбар бас багтах Алтай язгуурын Монгол бүлэгт Дагуур, Дуншян, Могол зэрэг хэд хэдэн хэлний хамтаар гол төлөөлөгч нь болгон харъяалуулдаг. Монгол хэл 13-15, 16-р зууны нэг, 16-18, 19-р зууны гэх мэтээр шатлан хөгжиж 20-р зуунд \"Орчин цагийн монгол хэл\"-тэй золгосон юмсанжээ. Монгол хэлийг өрнөд, умард, дорнод, төв гэсэн үндсэн дөрвөн аялгуутай, биесээсээ тасралгүй үлдсэн хэл аялгуу юм гэж 1959 онд Ш.Лувсанвандан эрдэмтэн тодлон өгүүлсэн байдаг. 1206 онд Монгол үндэстэн бат тогтож, Согд, Уйгур ул сууриас өөрийн үсэг бичигтэй болжээ. Өнөө цагт хэлвэл Худам (1204?–), Тод (1648–) гэсэн хоёр янзын монгол үсэг, Монгол (1941–) Буриад (1939–) Халимаг (1941–) гурван янзын кирил үсгийн аль нэгийг нь ашиглан Монгол хэлээ тэмдэглэснийг Монгол бичиг (Худам монгол бичигтэй андууруузай) гэнэ. Өнөөдөр тусгүй ч Дөрвөлжин, Соёмбо, галиг, Вагиндрын зэрэг үсэг бичгийн уламжлал бас бий. Монгол хэл бичиг нь эгшиг зохицох ёстой, Алтай хэлний язгуурын ерөнхий шинж буюу өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн дарааллаар өгүүлбрээ бүтээдэг. Нэр үг, үйл үгийн адаг нь тийн ялгал, дагавар, нөхцлөөр хувирдаг."@mn . "«Орхон» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Орхон (салаа утга)»-аас олж болно.Орхон (худам монголоор Файл:Orqun Orqon.png орхон) гол нь Монголын хамгийн урт гол.Хангайн нурууны Суварга хайрхан уулаас эх авч 1124 км урсаад Сэлэнгэ мөрний баруун талд Сүхбаатар хотын дэргэд нийлдэг хамгийн том цутгал нь юм. Усаа цуглуулах талбай нь 132,835 км² бөгөөд энэ нь Сэлэнгийн манай нутагт дахь усаа цуглуулах талбайн 47% болно. Орхон голын эхний хэсгийг Хангайн нурууны Байгалийн цогцолборт газарт багтаасан.Орхон эхний хэсэгтээ Улиастай гол, Цагаан Гүүт гол, Тонгорог гол, Цагаан гол, Улаан гол зэрэг олон голуудыг нийлүүлж авдаг. Мөн жаахан доошлоод зүүн талаасаа Тамир гол, Хавчуу гол, баруун гараасаа Нарийн гол (Хөгшин Орхон), Туул гол, Хараа гол, Ерөө гол, Шарын гол зэрэг олон голыг нийлүүлдэг.Эх хэсэгтээ уулархаг газраар урсдаг, хөндийдөө хүрмэн чулуун гүн хавцалтай, адаг хэсэгтээ их өргөн болдог. Туул гол нийлсний дараа Орхон гол нь олон салаа болж урсдаг, Голын өргөн нь ихэссээр 150 м хүрнэ. Ерөө гол нийлснээс хойш усны түвшин нь хурдан дээшилдэг. Орхоны хөндий нь нугатай, тариалангийн ихээхэн талбайтай. Эрдэнэ-Зуу (Өвөрхангай) орчимд Орхоны усыг усжуулалтад ашигладаг. Энд 8150 га талбайг услах чадалтай. Услалтын системийн суваг байдаг. Суваг дээр 528 квт чадалтай усан цахилгаан станц бий. Энэ бол манай улсын анхны усан цахилгаан станц юм. Орхон голыг Туулын адаг хүртэл усан замд ашиглаж болно гэж үздэг. Хөндий нь их өргөсч 10 км, голын өргөн нь 250 м, усны гүн нь 3.5 м, урсгалын хурд нь 2.5 м/с хүрнэ. Усны сүлжээний нягтшил нь 0.08 км/км.Орхон гол 11-р сард хадаалж 130 орчим хоног хөлдүү байна. Гүн нь 3.5 м, урсгалын хурд нь 2.5 м/с хүрнэ. Орхоны адаг нь (Сүхбаатар хотын орчимд) 602 м өндөрт байдаг. Адаг хавьдаа усны дундаж урсан өнгөрөлт нь 116 м³/с, урсацын модуль 0.76 л/с.км болдог. Усжуулахад ашигладаг. Орхонд зэвэг, цурхай, булуу цагаан, алгана, гутаар зэрэг загас бий. Орхон гол нь XVIII эууны \"Халх журам\" хуулиар хүрээний орчмоос амьтан агнахыг хориглосон газрыг цаад хил бож байв."@mn . "Аймаг нь Монгол улсын дээд түвшний засаг захиргааны нэгж юм. Цаашлаад аймгууд нь сумдад хуваагддаг. Нийслэл хот Улаанбаатар нь тусдаа захирагддаг"@mn . "Тэрхийн Цагаан нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ. Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг. Нууранд хар галуу их ирдэг бөгөөд 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог байна. Цурхай зэрэг Сэлэнгийн савын загастай. Мөн ховор шувууд амьдардаг. Нуурын Толгой нь Хоргын дархан газарт багтдаг.Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм. Харин ганц гол эх аван гадагш урсдаг бөгөөд тэр нь Суман гол юм. Тэрхүү гол нь цаашлаад 50 орчим километр урсаад Чулуутын голд цутгадаг.Тус нуурыг 2011 онд CNN мэдээллийн төв аялах шилдэг газруудын нэгт багтаажээ."@mn . "Эдийн засаг бол ховор хязгаарлагдмал нөөц баялгийг нийгэм ба нийгмийн бүлэг, нэгжүүдийн одоогийн ба ирээдүйн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор хэрхэн яаж үр дүнтэй ашиглаx зарцуулах талаар сонголт хийх шийдлийг судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм. Эдийн засаг нь бараа ба үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт болон хэрэглээг судалдаг шинжлэх ухаан юм. Эдийн засаг гэх нэршил нь oikos (гэр) ба nomos (дүрэм буюу хууль), буюу \"гэри