# started 2014-08-16T14:21:56Z "Увс аймгийн сумын тухай үзэх бол Өмнөговь сум-ыг дарна уу.Өмнөговь (худам монголоор ᠡᠮᠦᠨᠡᠭᠣᠪᠢ – эмүнэгоби) — Монгол Улсын аймаг. 1931 онд байгуулагдсан."@mn . "Дорнод (худам монголоор ᠳᠣᠷᠤᠨᠠᠳᠤ – дорунаду) — Монгол Улсын аймаг."@mn . "Булган гэсэн үгээр энэ хуудсанд холбогдлоо. Адил нэрт бусад зүйлсийг Булган (салаа утга) хуудаснаас сонгоорой.Булган (худам монголоор Файл:Булган мб - хэвтээ.PNG - bulaɣan, булаган) — Монгол улсын аймаг. 1938 онд байгуулагдсан, 48,700 км² нутагтай."@mn . "Хануй гол (Монгол бичгээр:ᠬᠠᠨᠤᠢ ᠭᠣᠣᠯ) нь Хангайн гол нурууны Хан-Өндөр уулаас эх аваад зүүн хойшоо 421 км урсаад Сэлэнгийн баруун хэсэгт нийлдэг гол. Усаа цуглуулах талбай нь 14620 км квадрат. Хануй голын савд унтарсан галт уул олон бий. Дээд хэсэгийн хөндий нь ойтой. Гулдрал нь их тахиралдана. Түүний өргөн нь 110 м, гүн нь 2.2 м урсгалын хурд нь 0,5-3,5 м/с хүрнэ. Сайртай чулуурхаг ба хурмэн чулуун хавцалаар урсана. Усны дундаж урсан өнгөрөлт нь секундэд 15 шоо метр."@mn . "Ховд гэсэн үгээр энэ хуудсанд холбогдлоо. Адил нэрт бусад зүйлсийг Ховд (салаа утга) хуудаснаас сонгоорой.Ховд (ᠬᠣᠪᠳᠤ) нь Монгол улсын аймаг юм. Аймгийн төв нь Ховд хот. Ховд нь Улаанбаатараас 1,580 км-н зайд оршдог."@mn . "Тэрхийн цагаан нуураас эх авч 50орчим км урсаад Чулуут голын зүүн хэсэгт цутгадаг. Суман гол эгц хүрмэн чулуун хавцал (өргөн нь 30, өндөр нь 10 орчим м) үүсгэж дундуур нь урсана. Чулуут голоос дутахгүй их устай. Усны дундаж урсац нь 11,3м3/с байна. Суман гол жижиг хүрхрээ, боргио ихтэй. Тэрхийн цагаан нуурт цутгадаг Хойд Тэрхийн голыг Суман голын эх нь гэж үздэг."@mn . "Чулуут гол нь Хангайн нурууны Гурван Ангархай уулын баруун хэсгийн араас эх авч Даваатын гол нэртэйгээр урсан хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн авч Чулуут гол болон 415 км урсаж Идэр голын баруун гарт очиж нийлнэ.Усаа цуглуулах талбай нь 10750 ам.дөр.км, усны уналт нь 2000 м, гулдралын өргөн нь 80 м, гүн нь 3 м, урсгалын хурд нь 2 м/с ,усны жилийн урсан өнгөрөлт нь 25 шоо м хүрнэ. Хөндий, гулдрал нь хад чулуу ихтэй учраас Чулуут гол гэдэг нэртэй болжээ."@mn . "Монгол үндэстний эрт эдүгээ цагийн хэл аялгуу, үсэг бичгийг хамтад нь Монгол хэл бичиг гэнэ. Түүнээс Монгол үндэстний эх хэлийг Монгол хэл (худам монголоор монггол хэлэ, тод монголоор монггол хэлэн) гэдэг. Хэл шинжээчид Монгол хэлийг төрөл гарлаар нь Түрэг, Тунгус зэрэг салбар бас багтах Алтай язгуурын Монгол бүлэгт Дагуур, Дуншян, Могол зэрэг хэд хэдэн хэлний хамтаар гол төлөөлөгч нь болгон харъяалуулдаг."@mn . "Архангай аймгийн Эрдэнэмандал суманд орших Хүнүй гол нь Хангайн нурууны Тээлийн Цагаан нуруу, Бугатын нурууны зүүн хажуугаас эх авч зүүн хойшоо 120км урсаад Хануй голд цутгана. Энэ голын савд нуур намаг ихтэй. Нэрний хувьд Хүннү гэдэг үгээс гаралтай гэж Б.Ринчен гуай бичсэн байдаг. Хүнүй голын сав нутагаас Хүннү гүрний түүх, дурсгалын зүйлс ихээр олддог"@mn . "Хөхсүмийн рашаан нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт хойд өргөрөгийн 47°15', зүүн уртрагийн 101°58'-ын солбилцолд орших гидрокарбонат кальц магний натрийн найрлагатай рашаан юм."@mn . "Баатархан уул нь Архангай аймгийн Чулуут голын баруун биед Булагийн нуруунаас зүүн тийш, Ангархайн Булуу уулын хойд талд орших 2708 м өндөр уул юм."@mn . "«Орхон» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Орхон (салаа утга)»-аас олж болно.Орхон (худам монголоор Файл:Orqun Orqon.png орхон) гол нь Монголын хамгийн урт гол.Хангайн нурууны Суварга хайрхан уулаас эх авч 1124 км урсаад Сэлэнгэ мөрний баруун талд Сүхбаатар хотын дэргэд нийлдэг хамгийн том цутгал нь юм. Усаа цуглуулах талбай нь 132,835 км² бөгөөд энэ нь Сэлэнгийн манай нутагт дахь усаа цуглуулах талбайн 47% болно."@mn . "Чойдогийн боргио нь Архангай аймгийн Чулуут, Суман голуудын бэлчирээс доош ойрхон орших 2 метр орчим эгц хадан босго руу буудаг боргио юм. Чулуут голд үүнээс доош хэд хэдэн том боргио бий."@mn . "Аймаг нь Монгол улсын дээд түвшний засаг захиргааны нэгж юм. Цаашлаад аймгууд нь сумдад хуваагддаг. Нийслэл хот Улаанбаатар нь тусдаа захирагддаг"@mn . "Тайхар чулуу нь Архангай аймгийн Их тамир сумын нутагт Тамирын голын хөвөөнд орших бүдүүн ширхэгт боржин чулуун цохио. VII–IX зууны бичээс дурсгалын зүйл ихтэй.Энэхүү чулуун хөшөөний тухай олон домог, шинжлэх ухааны тайлбарууд байдаг."@mn . "Тэрхийн Цагаан нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ. Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг. Нууранд хар галуу их ирдэг бөгөөд 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог байна. Цурхай зэрэг Сэлэнгийн савын загастай. Мөн ховор шувууд амьдардаг."@mn . "Эдийн засаг бол ховор хязгаарлагдмал нөөц баялгийг нийгэм ба нийгмийн бүлэг, нэгжүүдийн одоогийн ба ирээдүйн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор хэрхэн яаж үр дүнтэй ашиглаx зарцуулах талаар сонголт хийх шийдлийг судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм. Эдийн засаг нь бараа ба үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт болон хэрэглээг судалдаг шинжлэх ухаан юм. Эдийн засаг гэх нэршил нь oikos (гэр) ба nomos (дүрэм буюу хууль), буюу \"гэрийн аж ахуйг удирдах\" гэсэн грек хэлнээс үүссэн."@mn . "Ислам (Араб: الإسلام Аль-Ислам) эсвэл Исламын шашин нь 7-р зууны Арабын Элч Мухаммед-эд илгээгдсэн [шашин]] юм. Энэхүү шашинг шүтэгч хүнийг Мусульман гэдэг. Мусульманууд Бурхан Мухаммедэд Коран судрыг илгээсэн гэж үздэг. Энэ шашин нь Сунн, Шиа хэмээх үндсэн урсгалтэй итгэгчидийн тоогоор дэлхийн хоёрдогч том шашин юм."@mn . "Улс төр (Англи: Policy; Орос: Политика) гэдэг нь ард түмэн, иргэд, сонирхлын бүлгүүдийн шийдвэр гаргах үйл явц юм. Үүнд нийгмийн доторх шашны, мэдлэгийн, ажил хэрэгч үйлээр нэгдэх сонирхлын бүлгүүд ордоггүй. Харин иргэний засаглалыг багтаасан улс болон төрийн үйл ажлыг эрхлэх шинжлэх ухаан болоод арга чадвар гэж үзэж болно. Нийгмийн нэг бүлэг нөгөө хэсэгтэй харилцахдаа хүч хэрэглэх эрх дээр тулгуурласан засаглалын онцгой төрөл гарч ирэх үеэс улс төр үүссэн ажээ."@mn . "ГНУ чөлөөт баримт бичгийн лиценз нь чөлөөт баримт бичгийг чөлөөтэй гэж тодорхойлох лиценз юм. Чөлөөтэй гэдэг нь бүх зүйл нь үнэ төлбөргүй байхыг хэлнэ."@mn . "Хэл гэдэг нь хүний ерөнхий ойлголт, үзэл бодол, утга санаа зэргийг илэрхийлж хоорондоо харицахад хэрэглэгддэг дохио зангаа, дүрэм зүй, тэмдэглэгээ, дуудлага, үг зэргийг бүхэлд нь хамруулсан систем юм.Фердинанд де Саушюр нь анхлан хэл судлалыг кодчилон судлаж, шинжлэх ухааны түвшинд авчран нийтэд хүргэсэн байна."@mn . "Кєсийн Хиппократэс (ойролцоогоорМЭЄ 460 - 377) анагаах ухааний эцэг гэгдэх, эртний грекийн уул эмчийг олон хүн анагаах ухааны тvvхэн дэхь хамгийн алдартай хvмvvсийн нэгт тооцдог билээ. Косийн анагаах сургуулийн тэргvvлэгч. Тvvний гэгдэх бичмэлvvд нь тухайн vеийн хийсвэр сэтгэлгээтэй, ид шидийн маягтай \"эмчилгээг\" vгvйсгэж, анагаах ухаанийг шинжлэх ухааний vндэслэлтэй болгож нэг салбар нь болгосон билээ."@mn .